Мэдээ мэдээлэлФото мэдээ
“ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

-Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга:
Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн үйлдвэрийн байрны 2 дугаар давхарт байрлах цайны газрын зориулалттай 29.7 мкв талбай, дагалдах тоног төхөөрөмжүүд болно.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 10 цагт
-Материал нээх хугацаа, хаяг байршил: Нээлттэй оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан материалыг 2026 оны 03 дугаар сарын 10-ны 11:00 цагт “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн төв байрны 202 тоот өрөөнд нээнэ.
-Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн үйлдвэрийн байр дээр очиж үзэх болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн 8536-8989, 9925-2041 утсаар болон https://dds.gov.mn/ вэб хуудаснаас авна уу.
Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан байр
Холбогдох утасны дугаар: 9925-2041, 8536-8989
Жич: Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ. Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.



