Мэдээ мэдээлэлФото мэдээ

“ДДС” ТӨХК-ИЙН НИЙТ АЖИЛТНУУДАА 2025 ОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДУУЛЛАА

“ДДС” ТӨХК-ийн нийт ажилтнуудаа жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулдаг. Эрүүл мэндийн үзлэгийг 2025 оны 11-р сарын 10-13-ны өдрүүдэд нийт 189 ИТА, албан хаагч, ажилтнуудаа хамрууллаа.
ЭМЧИЙН ҮЗЛЭГЭЭР:
Цусны дэлгэрэнгүй, биохими, эрдсийн шинжилгээ, бамбайн даавар ,хар тугалга , хордлогын эс тоолох шинжилгээ
– зүрхний цахилгаан бичлэг
– хэвлийн эхо
– цээжний рентген зураг
– нүдний эмчийн үзлэг
– чих, хамар хоолойн эмчийн үзлэг
– дотоод шүүрлийн эмчийн үзлэг
– мэдрэлийн эмчийн үзлэг
-сэтгэцийн эмчийн үзлэг
-мэс заслийн эмчийн үзлэг
– дотор, зүрх судасны эмчийн үзлэг шинжилгээнд нийт ажилтнуудыг хамруулж өвчний эрт илрүүлгийг хийж нэгдсэн дүгнэлт шаардлагатай тохиолдолд дараагийн эмчлэн эдгэрүүлэх арга хэмжээг авч ажиллах юм.
?Ингэснээр ажилтнууд эрүүл мэнддээ жил бүр анхаарч эмчилгээ оношлогоо хийлгэснээр ажлын байрандаа эрүүл энх бүтээмж дүүрэн ажиллах нөхцөл боломжоор хангагдаж байна.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button