Мэдээ мэдээлэл

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Орон сууцны айл өрхийн ахуйн хэрэглээнд ашиглагдаж буй халуун усны тоолуурын баталгаат хугацаа 6 жил байдаг бөгөөд 2020 оноос өмнө суурилуулсан ХХУ-ны тоолуурын баталгаат хугацаа дууссан тул “ДДС” ТӨХК-ийн “Дулаан даралтын лаборатор” -д 2025 оны 3-р сарын 1-ны дотор багтаан авч ирж баталгаажуулахыг мэдэгдэж байна.
Баталгаат хугацаа дууссан тоолуураар хэрэгцээний халуун усны төлбөр тооцоог хийх боломжгүй тул тоолуураа баталгаажуулаагүй тохиолдолд 2025 оны 3-р сарын 1-ээс хойш задгай хэрэглээгээр тооцох болно.
Тоолуур баталгаажуулахдаа 9962-0067 дугаарт холбогдон амаар болон мессэжээр тоолуурыг салгах, буцаан суурилуулах ажлыг хийлгэнэ.
Хэрвээ хэрэглэгч Та өөрөө тоолуураа салган авчирч баталгаажуулах бол дараахи аюулгүй ажиллагааг хангах шаардлагатайг анхааруулж байна.
Үүнд:
1. Хэрэглэгчийн халуун усны аваарын хаалтны ажиллагаа найдвартай байх,
2. Хэрэглэгчийн халуун усны уян холболтын хоолой тоолуур салгах болон суурилуулах явцад гэмтэх эрсдэлтэй байдаг тул шаардлагатай тохиолдолд шинэчлэн солиулах,
3. ХХУ-ны тоолуурыг шугамнаас салгаж авч баталгаажуулах хугацаанд аваарын хаалтаар оролдохгүй байх, нэмэлт холбоос хийж ХХУс хэрэглэхийг хатуу хориглох,
4. Тоолуур салгаж авсны дараа аваарын хаалтаар ус алдах болон дур мэдэн хаалт нээж ус авах оролдлого хийж ус алдуулсан, халуун усанд түлэгдсэн тохиолдолд “ДДС” ТӨХК хариуцахгүй болно,
5. Аваарийн хаалт барихгүй бол заавал 9962-0067 тоот утсаар дуудлага өгч тоолуураа салгуулах,

Холбоотой нийтлэлүүд

Back to top button