ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 187 дугаар тогтоолын дагуу “Волво” маркийн ачааны автомашиныг чиргүүлийн хамт, Чевролет каптива” маркийн суудлын автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
- Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдааны хэлбэр-Нээлттэй
Гэрээний зүйл:
-Улсын дугаар:02-05 ДАА, 02-0АЧ
-Үйлдвэрлэсэн он 2008
Монгол улсад ашиглаж эхэлсэн он 2018
-Өнгө:Улаан
-Улсын дугаар:07-09 ДАХ,
-Үйлдвэрлэсэн он 2012
-Монгол улсад ашиглаж эхэлсэн он 2012
Өнгө:Саарал
Дуудлагын худалдаа болох хугацаа:
2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11.00 цагт
Дуудлагын худалдаа болох газар:
Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн төв байрны 2 дугаар давхрын сургалтын өрөөнд
Худалдах доод үнэ:
-Волво маркийн ачааны машин, чиргүүлийн хамт 65,000,000 (жаран таван сая) төгрөг
– Чевролет каптива маркийн суудлын автомашин
5,000,000 (таван сая) төгрөг
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ
-Худалдах доод үнийн 20 хувь буюу 13,000,000 (арван гурван сая) төгрөг
– Худалдах доод үнийн 25 хувь буюу 1,250,000 (нэг сая хоёр зуун тавин мянга) төгрөг
Худалдах худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл:
Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчин байршуулах данс:
Хүлээн авагч хуулийн этгээд: ”Дарханы дулааны сүлжээ” ТӨХК
Дансны дугаар:5045002103
Дансны нэр:Хаан банк
- Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн төв байрны 304 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
- Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК–ийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р багт байрлах компанийн төв байранд очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99252041 утсаар авна уу.

