Мэдээ мэдээлэлФото мэдээ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН СПОРТЫН НААДМЫН ШАТАР (ЭРЭГТЭЙ) ТӨРӨЛД “ДДС” ТӨХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

🇲🇳🇲🇳🇲🇳Эрчим хүчний салбарын спортын их наадам 2026 оны 5-р сарын 22-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж амжилттай болж өндөрлөлөө.
Спортын их наадам сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, олс таталт, е-спорт зэрэг 6 төрлөөр оролцлоо.
📍Эрчим хүчний системийн 31 байгууллагын 1300 тамирчид өрсөлдсөнөөс манай компанийн баг тамирчид волейбол, шатар, олс таталт, е-спортын төрөлд нийт 27 тамирчид оролцож өрсөлдлөө.
“ДДС” ТӨХК-ийн баг тамирчид олс таталтын тэмцээнд 4-р байр, шатрын эрэгтэй төрөлд Т.Галбадрах ахлагчтай баг тамирчид 🥉“ХҮРЭЛ” медаль хүртлээ.
Оюун ухаан, хурд хүч, ур чадвараа зориулсан нийт тамирчиддаа хамт олны зүгээс халуун баяр хүргэе. 👏👏👏👏👏

Холбоотой нийтлэлүүд

Back to top button