Мэдээ мэдээлэлОнцгой мэдээФото мэдээ

“ДДС” ТӨХК НЬ БИЕ ДААСАН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛЖ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 35 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА, ДАРХАН ХОТЫН ДАЛБАА, “ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ТУГ, ДАЛБААГ МАНДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1965 онд Бурхантын хөндийд байрлах ах дүү найрамдлын бат илэрхийлэл болсон Дархан хотод Дарханы дулааны цахилгаан станцын харьяанд Дулааны шугам сүлжээний цех үүсэн байгуулагдсан нь одоогийн “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн үндэс суурь болсон билээ.
БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны сайдын 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тушаалаар Дархан хотын дулааны шугам сүлжээ, хуучнаар Жимс Ногооны САА-н дулааны станц, Шарын голын Шаазгайтын зуух, Тосгоны халаалтын зуухыг хариуцсан “Дархан хотын Дулааны станц, шугам сүлжээний газар” нэртэй дулааны сүлжээний бие даасан байгууллага бий болж, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхэлжээ.
Дархан хотыг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангадаг “ДДС” ТӨХК өнөөдөр /2025.07.01/ бие даасан мэргэжлийн байгууллага болж үүсч хөгжсөний түүхт 35 жилийн ойн баярын хүрээнд
??????Монгол Улсын Төрийн далбаа, Дархан хотын далбаа, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн туг, далбааг мандуулах арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгуулав.
Тус арга хэмжээнд компанийн нийт ажилтан, ИТА, албан хаагч, ажилчид, 330 дугаар тусгай ангийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид оролцлоо.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button