Мэдээ мэдээлэлФото мэдээ
НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ СУУЦНЫ БАЙРУУДЫН АЙЛ ӨРХИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ГЭРЭЭ ХИЙЖ БАЙНА

2026-2027 оны халаалтын улирлын нийтийн зориулалттай орон сууцны айл өрхийг дулааны эрчим хүчээр хангах гэрээ 2026 оны 04-р сарын 23- наас 2026 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл хийгдэнэ.
Байршил: Шинэ Дархан: 16-н давхарын ард байрлах ХҮТ
Хуучин Дарханд: Дархан захын “Нийтлэг үйлчилгээний нэгдсэн цэгт” тус тус хийгдэнэ.
Жич: Гэрээг хийхдээ Хэрэглэгч Та бүхэн дараахи материалуудыг бүрдүүлэн ирнэ үү.
Үүнд:
Дулааны эрчим хүчний гэрээний дэвтэр
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
Иргэний үнэмлэхний хуулбар
Хэрэгцээний халуун усны тоолуурын заалт, тоолуурын гэрчилгээ
Дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлээ тулган ДЭХ-ний гэрээгээ сунгана .
Ялангуяа гэрээнд нь өөрчлөлт орсон, тухайлбал орон сууц шинээр худалдан авсан, шилжилт хөдөлгөөн хийсэн айлууд заавал ирж гэрээндээ өөрчлөлт оруулан баталгаажуулж, дулааны эрчим хүчний гэрээг хийнэ.
Иймд иргэд та бүхэн дээр дурдсан хугацаанд гэрээгээ ирж хийхийг уриалж байна.




