Мэдээ мэдээлэл

ДАРХАН ХОТЫН УНДНЫ УСНЫ ХЭРЭГЛЭЭНД 18-НЫ 00:00 ЦАГААС 19-НИЙ 12:00 ЦАГ ХҮРТЭЛ “БҮРЭН ЗОГСОЛТ” ХИЙХТЭЙ ХОЛБООТОЙГООР ДАРААХИ ОРОН СУУЦНЫ БАЙРУУДЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ХАЛУУН УСЫГ ХАНГАХГҮЙ БОЛСНЫГ МЭДЭГДЬЕ

“Дархан Ус суваг” ХК-ийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, их засварын ажлын төлөвлөгөөний дагуу Дархан хотын цэвэр усны эх үүсвэрийн ус нөөцлөх өндрийн сангийн угаалга, халдваргүйжүүлэлт, их засварын ажлын хүрээнд:
2024 оны 07 дугаар сарын 18-ны 00:00 цагаас 07 дугаар сарын 19-ний өдрийн 12:00 цаг хүртэлх хугацаанд Дархан хотын нийт айл өрх, аж ахуй нэгжийн ундны усны хэрэглээнд “БҮРЭН ЗОГСОЛТ” хийж ажиллана.
Үүнтэй холбоотойгоор доорх орон сууны байрууд ХХУ-аар хангагдахгүйг анхааруулж байна.
2-р хороолол: Парк таун 2,3 хотхоны орон сууцны байрууд, 50, 50А-р байр, 214, 214а-р байрууд
4-р хороолол: 2, 6, 9, 12,13, 300-р байрууд
5-р хороолол: 1А,1Б, 1В, 2А ,2б, 4-р байрны эхний узель, 6-р байр, 17-р байр
7-р хороолол: 1, 2, Булган хотхон
8-р хороолол: 101-р байр /ДСЦТС/
14-р хороолол: Хүслийн хотхон
17-р хороолол: 1а, Наран хотхон-1, 2, 17, 17-1-р байр, Залуус хотхон, Өгөөж гурилын байр, Дэвшил-Түмэндэмбэрэлийн байр
20-р хорооолол: 708, 710-р байр
2, 23, 25, 31-р хорооллын хувийн орон сууцны хэрэглэгчид, “Хийморь Гарден” хотхон
Иймд хэрэглэгч Та бүхэн хүлээцтэй хандаж усаа нөөцөлж авна уу.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button