Мэдээ мэдээлэлФото мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ “ДДС” ТӨХК-Д АЖИЛЛАЛАА

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Жамбаагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зохицуулагч Д.Цогоо, Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ, Тусгай зөвшөөрлийн газрын дарга Х.Номинбилэг, Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган, Хэрэглэгч, орон нутгийн газрын дарга Д.Алтантуяа, Эрчим хүч хэмнэлтийн газрын ахлах мэргэжилтэн Л.Заяа нар ажиллав.
Ажлын хэсэг компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилт, дулаан хангамжийн байдал, үйлчилгээний найдвартай ажиллагаа болон үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.




