Мэдээ мэдээлэлФото мэдээ
МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТНУУД ТЕХНИКИЙН ХИЧЭЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА

2026 оны сургалтын төлөвлөгөөний дагуу Эрчим хүчний сайдын 2020.01.08-ны өдрийн А/64 тоот албан бичиг, “Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрэм”-ийн 10 дугаар бүлгийн хэрэгжилтийг ханган “ДДС” ТӨХК-ийн шалгалтын комиссын бүрэлдэхүүн болон холбогдох чиг үүрэг бүхий ИТА нар сэдвийн дагуу бэлтгэж батлагдсан хуваарийн дагуу ИТА, ажилтнуудыг хамрууллан 2026.03.11-30-ны хооронд сургалтыг зохион байгуулж байна.
Үүнд:
– Дулааны зангилаа гадна дулааны шугамын угсралтын ажлын зураг унших, хяналт тавих тухай сэдвээр ТБЗА-ны Зургийн инженер П.Эрдэнэбаяр,
– Дархан хотын ДШС-нд ашиглаж байгаа автоматжуулалтын тоног төхөөрөмжийн ашиглалтын зааврын тухай сэдвээр ТБЗА-ны ХУС- инженер И.Баасанцэрэн,
– ДШС-нд хэрэглэгдэх хаалт, шугам хоолойн төрөл, засвар үйлчилгээ хийх тухай, ДШС-ний үндсэн зорилт, үйлчлэх хүрээ, техникийн хяналт тавих үйл ажиллагааны талаарх сэдвээр ДТХА-ны дарга Ц.Болор-Эрдэнэ,
– Компенсатор, таталт хийх тухай, тулгуур түүний төрлүүдийн тухай , Дулааны шугам, дулааны пункт ба дулааны хэрэглэх системийг ажиллагаанд залгах аюулгүй ажиллагааны талаарх сэдвээр ДДА-ны дарга Б.Бат-Эрдэнэ,
– Элеватор болон ретел автомат узель, байрны тохируулга хийх тухай, Дулааны шугам, дулааны пункт ба дулаан хэрэглэх системүүдийг ашиглалтанд оруулах үед шахалт хийх журмын талаарх сэдвээр ТБЗА-ны Тохируулагын инженер Б.Анхбаатар,
– Ялтсан халаагчын иж бүрдэл, ашиглалтын заавар, тохируулга хийх тухай сэдвээр ДТХА-ны ашиглалтын инженер Б.Энхбаяр,
– Дулааны хэмжих хэрэгсэлүүд, хэмжих хэрэгслийн ажиллах зарчим, ашиглалтын талаарх сэдвээр ДДА-ны хэмжүүрийн инженер Б.Дэлгэрбат,
– Шугамын угсралт, шилжилтийг хэмжих тухай, Шугам сүлжээг хүлээн авах үеийн шаардлагуудын тухай сэдвээр ДДА-ны инженер Б.Пүрэвхишиг, мастер Л.Ганбат нар
– ДЭХ хэрэглээ, дулаан хэрэглэх системүүдийг дулааны сүлжээнд холбох схемийн талаарх, Дулааны шугам сүлжээний туршилтууд, дулааны шугам тоноглолын зэврэлттэй тэмцэх арга хэмжээнүүд сэдвээр ТБЗА-ны дарга Л.Ганцэцэг,
– ЭХ-ний ажилтнуудын дунд зохиох АА-ны үндсэн дүрмийн талаарх сэдвээр Хяналтын хэлтсийн дарга Г.Бадамгарав,




